Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пакистан улс анх удаа шумбагч онгоцноос далавчит пуужин хөөргөв

  М.Даваадулам 2017-01-10 1373

Пакистан улс анх удаа шумбагч онгоцноос далавчит пуужин хөөргөлөө. “Бабур-3” пуужингийн туршилт амжилттай болсон байна. Тус пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай юм.

“Бабур-3” пуужин нь 450 км зайд тусах хүчин чадалтай. Пуужинг орон нутгийн цагаар даваа гарагт Энэтхэгийн далайгаас, шумбагч хөлөг онгоцноос хөөргөн туршжээ.

“Бабур-3” өнгөрсөн сард туршсан хуурай газраас харвах “Бабур-2” пуужингийн “тэнгисийн” хувилбар юм байна.

Исламабад гадны аливаа цөмийн дайралтад хариу цохилт өгөх хүчин чадалтай болсныг Пакистаны зэвсэгт хүчний удирдлагууд тэмдэглэлээ.

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф пуужингийн туршилтад оролцсон алба хаагч, эрдэмтэн мэргэжилтнүүдэд баяр хүргээд, улс орон батлан хамгаалах салбарт дэвшил гаргасныг онцоллоо.

Пакистан улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужин угсарснаар Пакистан-Энэтхэг улсын хоорондын харилцаанд “таагүй” нөлөө үзүүлэхвий гэж шинжээчид болгоомжилж байна.

Пакистан, Энэтхэг улс 1998 оны 5-р сард цөмийн туршилт явуулснаас хойш янз бүрийн зайн тусгалтай пуужин угсран, туршиж байгаа юм.

Энэтхэг улс 2008 онд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужин шумбагч онгоцноос хөөргөн туршиж байжээ. Харин 2013 онд далайгаас далавчит пуужин хөөргөсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан