Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бан Ги Мүний хамаатнуудыг авлигын хэрэгт буруутгав

  М.Даваадулам 2017-01-11 1096

Албан үүргээ хүлээлгэн өгсөн НҮБ-ын экс төрийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хамаатнуудыг авлигын хэрэгт буруутгажээ. Түүний дүү болон үеэлийг төрийн алба хаагчид авлига өгөхийг завдсан гэж Америкийн эрх баригчид мэдэгдлээ.

Экс төрийн нарийн бичгийн даргын хамаатнуудыг Ойрхи Дорнодын нэгэн улсын өндөр албан тушаалтанд нөлөө үзүүлж, улсын хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авахыг ятгаж, авлига өгөхийг завдсан гэж үзэж байна.

Ассошиэйтед Пресс агентлагийн дамжуулснаар Бан Ги Мүний үеэлийг баривчилсны дараа 250 мянган ам.долларын барьцаа төлөн суллажээ. Харин эцгийг нь баривчлаагүй байна.

Бан Ги Мүн нь 2007-2016 онуудад НҮБ-ыг тэргүүлсэн. Түүнийг Португалийн экс Ерөнхий сайд Антониу Гутерриш залгамжилж, энэ оны эхний өдөр албан тушаалаа хүлээн авсан байна.

2013 оны эхээр Бан Ги Мүний дүү Бан Ги Сан нь Keangnam гэх Өмнөд Солонгосын барилгын компанид менежерээр ажиллаж байхдаа, өр төлбөр барагдуулахын тулд Вьетнам дахь Landmark 72 цогцолборыг худалдахаар шийджээ.

39 хуудас бүхий яллах дүгнэлтэд Бан Ги Сан болон Нью Йоркийн Манхэттэнд үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг түүний хүүг 800 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдаж, их хэмжээний хувь завшихыг завдсанд буруутгажээ.

Тэд олон сая ам.долларыг авлига болгон өгч, гэр бүлийн нөлөөгөө ашиглан улсын төсвөөр үл хөдлөх хөрөнгийг худалдан авахыг ятгахыг оролдсон гэж үзэж байна.

Бан Ги Мүний хамаатнуудыг авлига, мөнгө угаасан болон үгсэн хуйвалдсан зэрэг зүйл ангиар буруутгаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан