Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тамхи дэлхийн эдийн засагт жилд 1 их наяд ам.долларын хохирол учруулж байна

  М.Даваадулам 2017-01-11 1235

ДЭМБ-аас тамхитай холбоотой ээлжит тайлангаа танилцууллаа. Тамхины улмаас жилдээ дэлхийн эдийн засагт 1 их наяд ам.долларын хохирол учирч байна. Жилд 6 сая хүн тамхи хэрэглэсний улмаас хорвоог орхиж байгаа тоон мэдээллийг ч өглөө.

ДЭМБ, АНУ-ын Үндэсний хавдар судлалын хүрээлэнгээс хамтран 700 хуудас бүхий тайлан гаргажээ.

Тамхины үйлдвэрлэл дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж байна. Тамхи худалдан авах, тамхинаас үүссэн өвчнийг эмчлэх зардалд дэлхий нийт жилд 1 их наяд ам.доллар зарцуулж байгааг тогтожээ.

Өнөөдөр дэлхий дээр 15-аас дээш насны 1.1 тэрбум хүн идэвхтэй тамхи татаж байна. Тэдгээрийн 226 сая нь ядуу бурай амьдралтай.

Тамхины онцгой татварыг 80 центээр нэмэгдүүлснээр, улс орон жилд 140 тэрбум ам.доллар төсөвт илүү төвлөрүүлнэ.

Ингэснээр тамхи татагсдын тоо дэлхий даяар 66 сая буюу 9 хувиар буурна гэж тооцож байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан