Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чилид дахин ой хээрийн түймэр дэгдлээ

  М.Даваадулам 2017-01-12 442

Хамгийн сүүлд авсан мэдээгээр түймэрт дөрвөн барилга шатжээ.

Түймэр Номхон далайн эргийн дагуу байрлах Вальпараисо хотын ойролцоо дэгджээ.

Ой хээрийн түймэр суурин газарт ойртож, дэд бүтэц сүйтгэх аюултай байгааг Чилийн Үндэсний онцгой байдлын газраас мэдээллээ.

Түймрийн голомттой ойр байрлах эмэгтэйчүүдийн хорих газрын 160 хоригдлыг өөр шоронд шилжүүлжээ. 45 эмэгтэйг нийслэл Сантьяго хотын засан хүмүүжүүлэх газарт, бусдыг нь ойролцоох хорих газруудад хуваарилан байрлуулсан байна.

Түймрийн улмаас 94 мянган айл өрх, аж ахуйн нэгж гэрэл цахилгаангүй хоцорчээ.

Түймрийг унтраах ажилд гал сөнөөгчдөөс гадна, цагдаа болон зэвсэгт хүчний алба хаагчид, сайн дурынхан оролцож байна. Мөн нисдэг тэрэг, нисэх онгоц зэргийг ашиглаж байгаа гэнэ.

Чили улсын эрх баригчид энэ сарын 2-нд Вальпараисо хотын ойролцоо ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан аюулын хамгийн дээд буюу “улаан” түвшин зарлаад байна.

Он гарсаар түймэрт 220 барилга хэсэгчлэн болон бүхэлдээ шатаж, 19 хүн түлэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан