Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Филиппин улс “үнэгүй” бэлгэвч тараана

  М.Даваадулам 2017-01-12 1506

Филиппины Засгийн газар 6 сая эмэгтэйд үнэгүй бэлгэвч тараахаар шийдвэрлэлээ.

Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте ийнхүү охид бүсгүйчүүд дунд, ялангуяа ядуу иргэдийн дунд хүсээгүй жирэмслэлтийг бууруулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийн шийдвэр Филиппины нийгэмд нэр нөлөөтэй Ромын католик сүмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах төлөвтэй байна. Филиппины нийт хүн амын 80% нь католик шашинтай.

Дутертегийн өмнөх Ерөнхийлөгч төрөлтийг хязгаарлах, эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэгүй бэлгэвч тараах ажил эхлүүлэхээр олон жил ярьж, холбогдох хуулийн төсөл эхлүүлжээ.

Хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болсон ч, Филиппинд 6 сая гаруй эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл худалдан авах боломжгүй байгаа судалгаа гарчээ. Тэдгээрийн 2 сая нь нэн ядуу амьдралтай юм.

Үнэгүй бэлгэвч тараах нь ядууралтай тэмцэх хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг гэдгийг Филиппины Эдийн засгийн хөгжлийн сайд Эрнесто Перния тэмдэглэлээ.

Филиппин улс 2022 онд ядуурлыг 13% болгон бууруулах зорилт тавьж байна. Өнгөрсөн онд Зүүн Өмнөд Азийн энэ улсад ядуурлын түвшин 21.6% байжээ.

Үнэгүй бэлгэвч тараах нь ард иргэдийн амьдрал ахуйг, эмэгтэйчүүдийг, хүүхэд багачуудыг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжинэ гэж Засгийн газар тооцоолж байна.

НҮБ-ын тоон мэдээллээр, Филиппин нь сүүлийн 20 жилд өсвөр насныхны дунд жирэмслэлт огцом нэмэгдсэн Ази, Номхон далайн бүс нутгийн цорын ганц улс юм.

Филиппин нь 103 сая хүн амтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан