Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бээжин: Хятадын нисэх онгоц тээвэрлэгч сургуулилтад оролцохоор явсан

  М.Даваадулам 2017-01-12 3287

Хятадын зэвсэгт хүчний хөлөг онгоц Тайванийн хоолойн олон улсын эзэмшлийн бүсэд зорчиж, Тайванийн хилд ойртжээ. Хариуд нь Тайвань сөнөөгч онгоц хөөргөсөн байна. Хөлөг онгоцнууд Өмнөд Хятадын тэнгист болох тэнгисийн цэргийн сургуулилтад оролцохоор явж байсан гэсэн тайлбарыг өнөөдөр Бээжин өглөө.

БНХАУ-ын Тэнгисийн зэвсэгт хүчний нисэх онгоц тээвэрлэгч “Ляонин” хөлгөөс өнгөрсөн сард нисэх онгоц хөөргөн туршсан. Тэгвэл тус хөлөг өчигдөр Тайванийн хоолойгоор зорчжээ. Тайванийн хоолойгоор том овор хэмжээтэй хөлөг онгоц зорчих тухай дүрмийг “Ляонин” хөлөг чанд баримталсан гэж Бээжин тайлбарлаж байна.

Тайванийн Батлан хамгаалах газраас лхагва гарагт мэдээлэл хийж, цэргийн сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд тээвэрлэсэн “Ляонин” хөлгийн хөдөлгөөн бүрийг сайтар ажиглаж байгааг мэдээлсэн. Тайванийн талын өгсөн мэдээгээр, хөлөг онгоц Тайванийн эзэмшлийн далайн бүсэд нэвтрээгүй, гэхдээ Тайванийн хяналт тогтоосон агаарын эсэргүүцэх бүсэд нэвтэрчээ. Тиймээс Тайвань сөнөөгч онгоц хөөргөсөн байна.

“Ляонин” буюу 2012 оныг хүртэл “Варяг” гэж нэрлэж байсан нисэх онгоц тээвэрлэгчийг угсрах ажил 1985 онд ЗХУ-д эхэлжээ. ЗХУ-ын Тэнгисийн цэргийн зэвсэгт хүчинд зориулан анхлан угсарсан бол, ЗХУ тарж бутарсны дараа хөлөг онгоцыг 1992 онд Украин улс хүлээн авч, 1998 онд хөлгийг угсрах ажил зогсчээ. Хятад улс хөвдөг соёл амралтын хүрээлэн байгуулах зорилгоор хөлгийг 25 сая ам.доллараар худалдан авсан ч, нисэх онгоц тээвэрлэгч болгон угсарч, тоноглосон байна. 2012 оны 9-р сард албан ёсоор БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд хүлээлгэн өгчээ.  Хятад улс “Ляонин” хөлгийг дуурайлган нисэх онгоц тээвэрлэгч дотооддоо угсрах ажил эхлүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан