Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Samsung компанийн дэд Ерөнхийлөгчийг шүүхэд дуудав

  М.Даваадулам 2017-01-12 1455

Samsung компанийн дэд Ерөнхийлөгч Ли Жэ Ёныг шүүхэд дууджээ. Өмнөд Солонгосын компанийг Ерөнхийлөгчийн найз бүсгүй Чой Сүн Шилд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хариуд нь бизнесийн хүрээнд зарим хөнгөлөлт эдэлж байсан гэж хэргийг мөрдөн шалгах явцад тогтоосон байна.

Samsung компани Чой Сүн Шил болон түүний охины нэр дээрх Германд бүртгэлтэй компанийн дансанд 18 сая ам.доллар шилжүүлжээ. Гүйлгээний утга дээр зөвлөх үйлчилгээний төлбөр гэж заасан байна. Энэ мөнгөн хандивын хариуд компанийн зарим салбаруудыг нэгтгэх үйл явцад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй гэж мөрдөгчид үзэж байна.

Чой Сүн Шил гэгчийг өөрийн дотны найз Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр нөлөөг ашиглан, томоохон компаниудад дарамт шахалт үзүүлж, өөрийнх нь тэргүүлдэг төрийн бус байгууллагуудын дансанд их хэмжээний мөнгө хуримтлуулсанд буруутгаж байгаа юм.

Харин хатагтай Ерөнхийлөгчийг эдгээр хэргийг мэдэж байсан, таслан зогсоогоогүй зэрэг хэрэгт буруутгаж, түүнийг огцруулах асуудлыг Парламент дэмжээд байгаа. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх ирэх 5 сарын хугацаанд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө огцруулах эсэхийг шийдэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан