Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Туркийн Парламентын гишүүд нударга зөрүүлэв

  М.Даваадулам 2017-01-12 839

Туркийн Парламентын гишүүд нударга зөрүүллээ. Улс орны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх тухай хэлэлцэх үеэр гишүүд уур бухимдлаа барьж дийлээгүй байна.

Туркийн Бүгд найрамдах улсын Үндсэн хуулийн 5-р зүйл заалтад өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр сөрөг хүчний “Ардын Бүгд найрамдах нам”-ын гишүүд Парламентын индэрийг бүслэн зогсчээ. Хариуд нь төрийн эрхийг баригч “Шударга ёс, хөгжлийн төлөөх нам”-ыг гишүүд индэрийг чөлөөлөх гэж оролдсон байна. Ингэснээр гишүүд нударга зөрүүлж, хэд хэдэн хүн бэртжээ.

Гэсэн ч хуулийн төслийг хэлэлцэж, 341 гишүүн дэмжин, 139 гишүүн эсрэг санал өгчээ. Ингэснээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Парламентын сонгуульд нэр дэвших насны доод хязгаарыг 25 байсныг 18 болгон бууруулжээ. Харин зэвсэгт хүчинд алба хааж байсан хүн Парламентын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан