Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жон Керри сүүлийн хэвлэлийн бага хурал дээр нохойгоо дагуулан иржээ

  Б.Оюун 2017-01-20 1498

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн багт орж, улсынхаа Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан Жон Керри албан сэнтийгээсээ буухаасаа өмнө Төрийн департаментын ордонд сүүлийн хэвлэлийн бага хурлаа хийлгэжээ. Америкийн төрийн нарийн бичгийн дарга буюу гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал дээр өөрийн Бен хочит лабрадор үүлдрийн нохойгоо дагуулан ирж оролцсон нь олны анхаарлыг түүнээс дутуугүй татсан байна. 

Америкийн төрийн нар.б. дарга маш богино мэдэгдэл хийж, өнгөрсөн 4 жилд Төрийн Департаменттай хамтран ажиллаж, үйл явдлын мэдээ мэдээллийг үнэн зөв, шуурхай, бодитой мэдээлж байсан хэвлэл мэдээллийн ажилтнуудад талархлаа илэрхийлж, хамтарч ажиллахад таатай байсан гэжээ. Жон Керри ерөнхийлөгч Обамагийн багт 2013 онд орж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд Америкийн Төрийн департаментыг тэргүүлэн ажилласан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө