Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пак Гын Хэгийн эргэн тойронд байсан албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ

  Б.Уянга 2017-01-21 2101

Өмнөд Солонгосын Соёлын сайд Чу Юун Суныг өнөө өглөө баривчлан саатуулсан тухай БНСУ-ын Ёнхаб ньюс мэдээллийн агентлаг нийтэлсэн байна. Түүнийг засгийн газраа шүүмжилж, нэр төр бүхий урлаг соёлын хүмүүсийг хар жагсаалтад оруулсан хэмээн буруутгаад байгаа юм. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж , байцаан шалгах явцад худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаад байгаа юм. Чу Юун Сун Соёлын сайдаас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ким Ки Чуныг хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотны найз гэгдээд байгаа Чу Сун Шилийг шалгаж байгаа албаныхан Чу Юун Су болон Ким овогтыг баривчилах хүсэлтээ Лхагва гарагт Сөүлийн дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэд ерөнхийлөгч Пак Гын Хэтэй ойр дотно харилцаатай байсан хэмээн үзэж байгаа юм.  Чу Юун Сун нь 2014-2015 онд ерөнхийлөгчийн улс төрийн хэрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил Соёлын сайдаар томилогджээ. Харин Ким Ки Чун 2013-2015 онд ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байжээ. Тэднийг хамтран 10 мянга гаруй нэр бүхий хүмүүсийн тухай хар жагсаалт гаргасан гэж үзээд байна. Тус жагсаалтыг гаргахад ерөнхийлөгч Пак Гын Хэгийн оролцоо байсан эсэхийг шалгаж эхэлжээ.       

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан