Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Турк улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжихэд нэг алхам ойртов

  М.Даваадулам 2017-01-21 1721

Турк улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжихээр хэлэлцэж байгаа. Холбогдох хуулийн төслийг Туркийн Парламентын дэмжин баталснаар, Ерөнхийлөгчид өргөн барина. Төрийн тэргүүн баталвал бүх ард түмний санал асуулгаар холбогдох асуудлыг хэлэлцүүлэх юм.

Туркийн Парламент өнөөдрийн хуралдаанаараа холбогдох асуудлыг хэлэлцлээ. Парламентын хуралдаанд оролцсон 488 гишүүний 339 нь нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн байна. Гэвч энэ нь бүх ард түмний санал асуулга явуулалгүй хуулийн төслийг батлахад хангалтгүй юм.

Улс орны Үндсэн хуулинд 18 өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн гурав хоногт нэг бүрчлэн Парламентын гишүүд хэлэлцсэн. Тэдгээр өөрчлөлтийг ч бүгдийг дэмжин баталсан байна.

Турк улсын хуулийн дагуу Парламентын дэмжин баталсан тогтоолын төслийг ирэх долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганд өргөн барих учиртай. Төрийн тэргүүн ойрын хугацаанд тогтоолын төслийг дэмжин баталвал, бүх ард түмний санал асуулгыг 2017 оны 4-р сард явуулна.

Улс орны засаглалыг Парламентынхаас Ерөнхийлөгчийнх болгон өөрчлөхөөс гадна Засгийн газрын тэргүүний албан тушаалыг хална. Түүнчлэн төрийн эрхийг баригч “Шударга ёс, хөгжлийн төлөөх нам”-ын санаачилгын дагуу Ерөнхийлөгч нь намын харьяалалаа хадгалж болохоор тусгажээ. Мөн Ерөнхийлөгч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй байна, Засгийн газраа бүрдүүлнэ зэрэг зүйл заалт ч багтсан байна.

Шинэ санаачилгад хууль тогтоогчдын талаас илүү хувийн саналаар Ерөнхийлөгч эсрэг шүүх ажиллагаа эхлүүлэх боломжтой гэж тусгажээ.

Парламентын гишүүдийн тоог одоогийн 550 байгааг 600 болгон нэмэгдүүлэх, Парламентын гишүүдийн насны доод хязгаарыг 18 болгон бууруулах санаачилгыг ч Парламент өнөөдрийн хуралдаанаараа баталжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө