Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гамбийн Ерөнхийлөгч суудлаа тавьж өгөв

  М.Даваадулам 2017-01-21 2461

Гамби улсыг сүүлийн 20 гаруй жил тасралтгүй тэргүүлсэн Яхья Жамме суудлаа тавьж өглөө. Эрх мэдлийн төлөө шунахгүй гэдгээ илэрхийлж, сонгуульд ялалт байгуулсан Адама Барроуд эрх мэдлээ шилжүүлэхээр болжээ.

Гамби улсад үүсээд байгаа улс төрийн хямралыг шийдвэрлэхийн тулд хөрш зэргэлдээх Гвиней, Мавритани улсын Ерөнхийлөгч нар зуучлагчийн хувиар сөргөлдөгч хүчнүүдийн хооронд хэлэлцээр эхлүүлжээ. Удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн дүнд Яхья Жамме суудлаасаа буухаар болсон байна. Жамме төв телевизээрээ дамжуулан хийсэн мэдэгдэлдээ улс оронд нь нэг ч дусал цус урсах ёсгүй гэжээ.

Оны өмнө явагдсан сонгуульд ялалт байгуулж, хоёр хоногийн өмнө тангараг өргөсөн Гамби улсын шинэ Ерөнхийлөгч Адама Барроу мөн улс орон дахь хямралыг таслан зогсоосон гэдгийг зарлажээ.

Гамби улсын Ерөнхийлөгч Жамме хууль ёсны дагуу сонгогдсон шинэ Ерөнхийлөгчид суудлаа тавьж өгөхөөс татгалзсанаар энэ улсад эмх замбараагүй байдал дэгдэж, хөрш зэргэлдээх Сенегал улс цэргийн хүчээ оруулсан. Хэлэлцээр амжилтад хүрснээр Сенегал улс цэргийн ажиллагаагаа зогсоожээ.

Оны өмнө явагдсан Гамби улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Бэрроу 45,5 хувийн санал, харин өмнөх Ерөнхийлөгч Жамме 36,7 хувийн санал тус тус авчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан