Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Трампын шийдвэрийн дараа АНУ 60,000 виз цуцалжээ

  М.Даваадулам 2017-02-04 4103

Ерөнхийлөгч Доналд Трамп 120 хоногийн хугацаатай дүрвэгч хүлээн авах хөтөлбөрийг зогсоохоор өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаас хойш АНУ 60,000 виз цуцалжээ.

Washington Post сонины мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд нийт 100,000 виз цуцалжээ. Үүнээс 60,000 визийг Ерөнхийлөгч Доналд Трампын шинэ зарлигтай холбогдуулан цуцалсан байна.

Трамп дүрвэгч хүлээн авах тухай болон цагаачлалын бодлогоо чангатгах тухай хоёр зарлигийг өнгөрсөн долоо хоногт үзэглэсэн.

Тодруулбал, 120 хоногийн хугацаатай АНУ-д дүрвэгч хүлээн авах хөтөлбөрийг зогсоохыг Ерөнхийлөгч Трамп Төрийн департамент болон Үндэсний аюулгүй байдлын яаманд даалгасан.

Мөн энэ онд хүлээн авах дүрвэгсдийн квотыг ч танасан. Өнгөрсөн оны 10-р сард эхэлсэн 2017 оны санхүүгийн жилд Америк улс 50,000 дүрвэгч хүлээн авна.

Ерөнхийлөгч Трамп түүнчлэн Сири, Ирак, Иран, Сомали, Судан, Ливи болон Йемен гэсэн лалын шашинт 7 улсын иргэд – дүрвэгсдийг 90 хоногийн хугацаанд улс орондоо нэвтрүүлэхгүй байх зарлиг буулгасан юм.

Хожим АНУ-ын Ерөнхийлөгчийн албанаас тус зарлигтай холбоотой тодруулга хийж, лалын шашинт эдгээр 7 улсын АНУ-д амьдрах зөвшөөрөлтэй буюу ногоон карттай иргэдэд хориг хамрахгүйг тайлбарлажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан