Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Доналд Трамп ажилд нь саад хийсэн шүүгчдийн эсрэг гомдол гаргав

  М.Даваадулам 2017-02-06 2590

Шүүгчид манай улсыг аюул заналхийлэл рүү түлхэж байгаад итгэж чадахгүй байна. Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдвол, тэднийг болон шүүх тогтолцоог буруутга” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт Твиттерт жиргэжээ.

Мөн “Би Үндэсний аюулгүй байдлын албадад хандан манай улсад хөл тавьж байгаа гадаадын иргэдийг САЙТАР ШАЛГАХЫГ үүрэг болгосон. Харин шүүгчид энэ ажлыг хойш татаж байна!” гэж бичжээ.

Доналд Трамп Ерөнхийлөгчийн захиргааны гаргасан цагаачлалын тухай зарлигийн хэрэгжилтийг сэргээхийг хүссэн өргөдлийг ням гарагт АНУ-ын давж заалдах шатны шүүх буцаажээ.

Хүний эрхийг хамгаалагчид болон зарим муж тойргийн захирагч нарын гаргасан Доналд Трамп Ерөнхийлөгчийн лалын шашинт 7 улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхийг хориглосон зарлигийн тухай Хууль зүйн яам хэлэлцэх зуур зарлигийн хэрэгжилт түр зогсож байна.

Холбогдох зарлигийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрийг баасан гарагт Сиэтл дахь Холбооны шүүх гаргасан юм. Вашингтон мужийн Ерөнхий прокурор хүсэлт гаргасныг хэлэлцэх зуур улс даяар Доналд Трампын зарлиг хэрэгжихгүй гэсэн үг юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан