Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Трамп НАТО-г дэмжихээ илэрхийлэв

  М.Даваадулам 2017-02-07 1381

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөртөө Ерөнхийлөгчөөр ажиллах эхний 100 хоногт улс орноо НАТО-гоос гаргана гэж байсан. Тэгвэл даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ НАТО-г бүрэн дэмжихээ илэрхийллээ. Гэхдээ Умард Атлантын цэргийн эвслийн гишүүдийг тогтсон хандиваа бүрэн төлөхийг анхааруулжээ.

“Бид НАТО-г дэмжиж байна. Гэхдээ НАТО-гийн бүх гишүүн орнуудад хандаж тогтоосон санхүүгийн хандиваа бүрэн төлж байгаасай гэж хүсч байна. Учир нь зарим гишүүн орон бүрэн төлөхгүй байна” гэж Флорида дахь агаарын зэвсэгт хүчний бааз дээр ажиллахдаа Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэв.

Д.Трамп Ерөнхийлөгч даваа гарагт үдээс өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярилцаж, ирэх 5-р сард Европт болох НАТО-гийн лидерүүдийн уулзалтад оролцохыг зөвшөөрсөн юм.

Цагаан ордны өгсөн мэдээгээр, Трамп болон Столтенберг нар “батлан хамгаалах салбарт зарцуулах төсвийн бүрдүүлэлтийн хувьд холбоотон орон бүр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй, энэ үүргийн биелэлтийг хэрхэн хангах тухай” ярилцжээ.

Д.Трамп сонгуулиийн өмнөх кампанит ажлынхаа үеэр НАТО-г “цагаа илээсэн” байгууллага гэж нэрлэж байсан. Мөн гишүүнчлэлийн татвараа төлөөгүй улс орон гадны халдлагад өртөхөд АНУ туслалцаа үзүүлэх эсэхээ хоёронтаа эргэцүүлэх хэрэгтэй гэж шүүмжилж байжээ.

Өнөөдрийн байдлаар НАТО-гийн гишүүн  27 орны 2 нь л дотоод дүрэм журамд заасны дагуу ДНБ-ийнхээ 2%-тай тэнцэх хөрөнгийг батлан хамгаалах салбарт зарцуулж байна /Исланди улсын хувьд өөрийн цэрэг армигүй/.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан