Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп, Эрдоган нар юу ярив?

  М.Даваадулам 2017-02-08 1686

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж, албан үүрэгтээ орсон даруй дэлхийн нөлөө бүхий лидерүүдтэй утсаар ярилцаж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөж байна. Доналд Трампыг гадаад бодлогын салбарт идэвхийлэн ажиллаж байгааг шинжээчид онцоллоо. Урд шөнө Доналд Трамп Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдогантай утсаар ярилцжээ.

Гэвч юун тухай ярилцсан нь одоогоор нууц хэвээр байна.

Энэ тухай Туркийн Anadolu Ajansi агентлаг Туркийн Ерөнхийлөгчийн ордны мэдээлэл дээр тулгуурлан дамжууллаа.

Харин Daily Sabah сонинд нийтэлснээр, Туркийн цагаар урд шөнө 00:05 цагт /Монголын цагаар үүрийн 05:05 цагт/ хоёр орны лидерийн утасны яриа эхэлсэн байна.

45 гаруй минут утсаар ярилцжээ. Ярилцлага амжилттай болсон гэдгийг Анкара онцолсон ч, чухам юун тухай ярьсан талаар зарлахад эрт байна гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мягмар гарагт Доналд Трамп Ерөнхийлөгч Турк улсын төрийн тэргүүн Режеп Таийп Эрдоганаас гадна Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойтой утсаар ярихаар товлосон тухай мэдээлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан