Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын Боловсролын яамыг салбарын мэдлэг, туршлагагүй тэрбумтан эмэгтэй тэргүүлнэ

  М.Даваадулам 2017-02-08 1812

АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Доналд Трампын Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн Бетси ДеВосын асуудлыг 24 цагийн туршид хэлэлцсэний эцэст, салбарын яамыг түүнд хариуцуулахыг зөвшөөрлөө. Олон нийтийн шүүмжлэл, ардчилагчдын эсэргүүцлийг үл харгалзан хатагтай Бетси ДеВосыг АНУ-ын Боловсролын сайдын албан тушаалд томилов.

Сенатчдын санал талцсан учраас, эцсийн шийдвэрийг дэд Ерөнхийлөгч Майкл Пенс гаргажээ.

АНУ-ын түүхэнд дэд Ерөнхийлөгч анх удаа ийнхүү Сенатчдын хайнааг хагалж, Сенатын шийдвэрийг эцэслэж байгаа тохиолдол болсон юм.

Сенат дахь Ардчилсан намын гишүүд бүгд ДеВосын эсрэг санал өгсөн байна. Мөн Бүгд Найрамдах намын хоёр ч гишүүн ч түүний эсрэг санал өгчээ. Ингэснээр сенатчдын санал яг тэнцүү хуваагдсан байна.

Санал хураалтаас өмнө хатагтай ДеВосыг Боловсролын сайдаар томилох эсэх тухай хэлэлцүүлэг 24 цаг үргэлжилжээ.

Бетси ДеВос – нь тэрбумтан эмэгтэй. Гэхдээ боловсролын салбарт ажиллаж байгаагүй нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Энэ албан тушаалд тохирох ур чадвар, туршлагагүй гэж өрсөлдөгч Ардчилсан намын гишүүд үзсэн банйа.

Хатагтай ДеВос өнгөрсөн сард Сенатын зөвлөлийн өмнө үг хэлэхдээ Вайомингийн дунд сургуулиуд баавгайн дайралтаас хамгаалахын тулд хүйтэн зэвсэг хадгалах хэрэгтэй гэж хэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан