Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Авлигын хэргийн улмаас Америк руу 2005 онд зугтсан Хятад эмэгтэй бууж өгөв

  М.Даваадулам 2017-02-11 6747

Авлигын хэргийн улмаас эх орноосоо дайжиж, Америк руу зугтсан Хятад эмэгтэй бууж өглөө. Ван Чэнцзянь төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа их хэмжээний авлига авч, хуулийн байгууллагаас зугтан, 2005 онд Америкт цагаачилжээ. Ван Чэнцзянь нь Бээжингийн эрэн сурвалжилж байсан 100 гэмт этгээдийн нэг юм.

Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын тав дахь үеийн удирдагчдын явуулж буй “Тэнгэрийн сүлжээ” /”Skynet”/ нэртэй авлигын эсрэг өргөн хүрээний кампанит ажлын хүрээнд Ван Чэнцзянийг баривчилжээ. Тэрээр сайн дураараа бууж өгсөн гэж Хятадын Коммунист намын Төв хорооноос мэдээллээ.

Хятад улс 2015 оны 4-р сард хилийн чанад руу оргон зайлсан авлигачдыг барих “Тэнгэрийн сүлжээ” /”Skynet”/ нэртэй ажиллагаа эхлүүлсэн. Ингэснээр Бээжин Интерполд авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж буй Хятадын нөлөө бүхий төрийн албан тушаал хашиж байсан 100 гаруй эрхмийн нэрийг шилжүүлжээ.

Ван Чэнцзянь нь 1953 онд мэндэлсэн, 63 настай. Тэрээр Шанхай хотын Усан тээврийн газарт Санхүүгийн хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг улсын хөрөнгийг хувьдаа завшиж, хуулийн байгууллагаас оргон зайлсанд буруутгаж байгаа юм.

Бээжингийн Интерполд шилжүүлсэн авлигачдын жагсаалтын 67-рт Ван Чэнцзянь бичигдэж байжээ. Мөн Хятадын хууль хүчний байгууллагын хилийн чанадаас баривчилсан 38 дахь гэмт этгээд болж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан