Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Австралид Цельсийн +50 хэм хүртэл халж байна

  М.Даваадулам 2017-02-11 3547

Мөнх ногоон тив Австралид хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Австралийн зүүн эргийн нутгаар Цельсийн +40 хэмээс давж халж байгаа юм. Өнөөдөр л гэхэд цаг уурчид Австрали дахь агаарын хэмийн түвшинг “нил ягаан” өнгөөр тэмдэглэжээ.

Хэт халууны үед агаарын хэмийн түвшинг “нил ягаан” өнгөөр тэмдэглэж байх журмыг 2013 онд нэвтрүүлжээ. Өнөөдрийг хүртэл энэ тэмдэглээг төдий л ашиглаж байгаагүй.

Австралид сүүлийн өдрүүдэд хэт халснаар, олон жилийн дунджаас давжээ.

Өнөөдөртөө Австралийн төвийн нутгаар Цельсийн +50 хэм хүртэл халах төлөвтэй байна.  

Мөнх ногоон тивийн гуравны нэг хэсэгт агаарын хэмийг “нил ягаан” өнгөөр тэмдэглэж байна.

Эмч болон цагдаа нар Австралийн иргэдийг онцын шаардлагагүй бол гадаа гудамжинд гарахгүй байхыг зөвлөж байна. Мөн архи согтууруулах ундаа, сахарын өндөр агууламжтай ундаанаас татгалзахыг уриалжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан