Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп Японыг “агуу холбоотон” гэж нэрлэв

  М.Даваадулам 2017-02-12 1877

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсыг “агуу холбоотон” гэж нэрлэлээ. БНАСАУ Японы эргийг чиглүүлэн пуужин харвасантай холбоотой өөр мэдээлэл хийхээс тэрээр татгалзаж, сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ажлын айлчлал хийж байгаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтаар Флоридад амралтын өдрүүдэд ажилласан юм.

Флорида дахь Mar-a-Lago эдлэн газартаа Доналд Трамп хэвлэлийн хурал хийлгэв.

“АНУ-ын хувьд Япон улс нь 100%-ийн “агуу” түнш болон холбоотон. АНУ үргэлжид Япон улсыг дэмжих болно гэдгийг хүн бүхэн ойлгоосой гэж би хүсч байна”

Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

БНАСАУ пуужин харвасан тухай сэтгүүлчдийн асуултад Трамп Ерөнхийлөгч хариулахаас татгалзсан байна.

БНАСАУ ням гарагт орон нутгийн цагаар 07:55 цагт Японы тэнгисийг чиглүүлэн баллистик пуужин харвасан юм. БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээгээр, пуужин 500 км зайд нисч, далайн уснаа унажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан