Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ким Чен Ун төрсөн ахаа хороов уу?

  М.Даваадулам 2017-02-15 4580

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чен Нам Малайзд амиа алдсан тухай Reuters мэдээллээ. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Малайзийн цагдаагийн газраас өгсөн мэдээгээр, Ким Чен Нам Куала-Лумпурын нисэх буудлаас Макао руу нисэх гэж байхдаа амиа алджээ.

Харин Малайзийн Malaysiakini сонин цагдаагийн газрын мэдээлэл дээр тулгуурлан, Куала-Лумпурын нисэх буудалд үл таних эмэгтэй Ким Чен Намд дөхөн очиж, түүний толгой дээр алчуур шидсэн тухай мэдээлэв. Алчууранд хортой шингэн шингээсэн байснаас Ким Чен Намын нүд түлэгджээ. Нисэх буудлын түргэн тусламжийн алба Ким Чен Намд яаралтай тусламж үзүүлж, дараа нь эмнэлэгт хүргэсэн. Гэвч Ким Чен Нам эмнэлэгт хүрэх замдаа амьсгал хураасан байна.

Харин Bloomberg агентлаг БНСУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан, Ким Чен Намыг хордуулж, аминд нь хүрсэн гэж мэдээллээ.

Chosun кабелийн сувгийн мэдээлснээр, үл таних хоёр эмэгтэй хордуулсан зүү ашиглан Ким Чен Намыг Куала-Лумпурын нисэх буудалд хордуулан, хатгаад зугтсан байна. Аллагын хэргийн ард БНАСАУ байж болзошгүй гэж таамаглаж байна.


Ким Чен Нам нь БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Чен Ирийн том хүү. Тэрээр Ким Чен Ирийн гэр бүлээс гадуур харилцаатай байсан жүжигчин Сон Хе Римээс төржээ. Ээж Сон Хе Рим нь БНСУ-д төрж өссөн, амьдралын сүүлийн жилүүдээ Москвад өнгөрүүлсэн байна.

Ким Чен Нам нь сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн хилийн чанадад амьдарчээ. Тэрээр 2001 онд эхнэр хүүхдүүдийн хамтаар хуурамч бичиг баримтаар Япон улсын хилийг давахыг завдаж, баригдсан байна. Энэ цагаас хойш эцэг Ким Чен Иртэй холбоо тасарч, хилийн чанадад амьдрах болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан