Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийг суллана

  М.Даваадулам 2017-03-14 560

Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубарак эрх чөлөөнд гарах нь ээ. Тус улсын Прокурорын байгууллагаас Хосни Мубаракийг суллах шийдвэрийг даваа гарагт гаргалаа. Өөрт оногдуулсан ялын хугацааг биеэр эдэлсэн гэж хуулийн байгууллага үзжээ.

Хосни Мубаракийн өмгөөлөгчийн мэдээлснээр, ойрын 1-2 хоногт тэрээр эрх чөлөөнд гарч, нийслэл Каир хот дахь гэртээ очих боломжтой болох юм. Энэ сарын 2-ны өдөр Египетийн давж заалдах шатны шүүх экс Ерөнхийлөгчийн 2011 оны 1-р сард болсон хувьсгалын үеэр олон хүний аминд хүрэх тушаал буулгасан хэрэгт гэм буруугүй болохыг шийдвэрлэж, төлөвлөөд байсан ялыг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр эцсийнх, давж заалдах боломжгүй юм.

“Зууны хэрэг” нэр авсан хэрэг ийнхүү хаагдаж байна. Тус хэргийн дагуу Мубаракт өмнө нь хоёр ч удаа ял оноосон.

2012 онд бүх насаар нь хорих ял оноосон ч, хэргийг дахин мөрдөн шалгалтад буцаасан. 2013 онд дахин шүүх ажиллагаа эхэлж, жил хагасын дараа экс Ерөнхийлөгчийн эсрэг хэргийг хүчингүй болгосон.

Хосни Мубаракийг гэм зэмгүй олон хүний аминд хүрснээс гадна  Ерөнхийлөгчийн өргөө бариулахад улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө гаргасан, түүний хөвгүүд улсын хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт ч буруутгасан. Ингэснээр 2015 онд Мубарак болон түүний хөвгүүдэд их хэмжээний мөнгөн торгууль, 3 жилийн хорих ял оноосон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан