Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Малайз улс визийн зөрчилтэй Умард Солонгосын 50 иргэнийг албадан гаргана

  М.Даваадулам 2017-03-14 853

Малайз улс визийн зөрчилтэй Умард Солонгосын 50 иргэнийг албадан гаргахаар шийдвэрлэлээ. Визийн хугацаа нь дууссан цагаач ажилчдыг гаргах тухай Малайзийн Дэд сайд Ахмад Захид Хамиди өнөөдөр мэдэгджээ.

Зөвхөн визийн хугацаа нь дууссан Умард Солонгосын иргэдийг албадан гаргана. Харин визийн ямар нэгэн зөрчилгүй иргэд айх аюулгүй юм байна. Малайз улсад өнөөдрийн байдлаар БНАСАУ-ын 315 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Умард Солонгос улсад байгаа Малайзийн 9 иргэнийг буцаан эх оронд нь авчрах асуудлаарх яриа хэлэлцээрийг Куала-Лумпур Пхеньянтай энэ цаг мөчид үргэлжүүлж байгаа тухай Дэд сайд Ахмад Захид Хамиди мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайзийн нийслэл Куала-Лумпур хотын нисэх буудалд амиа алдсан хэрэгтэй холбогдуулан хоёр улс хооронд дипломат маргаан үүсээд байгаа.

Энэ хэрэгт холбоотой Умард Солонгосын хэд хэдэн иргэнийг Малайзийн цагдаагийн газар саатуулсны дараа Пхеньян эх орноосоо Малайзийн иргэдийг гарахыг хориглосон. Малайз улс ч мөн адил арга хэмжээг хариуд нь авсан.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан