Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Япончууд Батлан хамгаалахын сайдаа огцрохыг шаардаж байна

  М.Даваадулам 2017-03-14 1423

Япончууд Батлан хамгаалахын сайдаа огцрохыг шаардаж байна. Хатагтай Томоми Инадаг улс төрд хөл тавихаас өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа, үндэсний эсрэг үзэлтэй компанийг өмгөөлж, зах зээлийн үнэлгээнээс 7 дахин хямд үнээр сургууль барих газар худалдан авахад нь тусалсан гэж үзэж байна. Сөрөг хүчний Ардчилсан нам ийнхүү анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайдаа огцрох уриалга гаргажээ.

Японы сөрөг хүчний Ардчилсан намын улстөрийн зөвлөлийн дарга Огучи Хироши энэ тухай мэдээлээд, Томоми Инадаг Батлан хамгаалахын  сайдад тохирохгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Томоми Инада нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2004 онд “Моритомо гакуэн” гэх үндэсний эсрэг үзэлтэй компанийг өмгөөлж, улмаар зах зээлийн үнээс хямд үнээр газар худалдан авахад нь тусалсан хэргийг дэлгэжээ. Томоми Инада тус компанийг өмгөөлж байсан эсэхээ одоо санахгүй байна гэсэн тайлбар хийсэн байна.

Осака мужийн Тоёнака хотод 8,770 кв.метр талбайг “Моритомо гакуэн” гэх компани худалдан авчээ. Тус талбайн зах зээлийн үнэлгээ 8,4 сая ам.доллар байсан ч, компани 1,2 сая ам.доллараар худалдан авчээ. Учир нь тус газар доор их хэмжээний хог хаягдал булсан нь илэрч, хог хаягдлыг зайлуулж, хөрс цэвэрлэх ажилд 7 сая орчим ам.доллар зарцуулжээ.  “Моритомо гакуэн” компани тус хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулах нөхцөлтэйгээр хямд өртөг бүхий гэрээ байгуулсан байна.

Тус хэрэгт Ерөнхий сайд Шинзо Абэгийн ч нэр холбогдож байгаа юм. Учир нь Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэ тус талбайд баригдах дунд сургуулийн хүндэт захирал болох байжээ. Гэвч хожим татгалзсан байна. Харин Ерөнхий сайд Шинзо Абэ тус компанитай ямар нэгэн холбогдолгүй гэж мэдүүлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан