Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2018 онд Америкийн 14 сая иргэн эрүүл мэндийн даатгалгүй хоцорно

  М.Даваадулам 2017-03-14 1226

Америкийн 14 сая иргэн эрүүл мэндийн даатгалгүй хоцрох нь ээ. Өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан “Обама-кэйр” эрүүл мэндийн шинэчлэлийн хөтөлбөрийг халж, Бүгд Найрамдах нам шинэ хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл Бүгд Найрамдахчуудын хөтөлбөр хэрэгжсэнээр 14 сая хүн даатгалгүй хоцрох эрсдэл учрах гэнэ.

АНУ-ын Конгрессын дэргэдэх Төсвийн хороо ийм тооцоолол гаргажээ. 2018 он гэхэд 14 сая хүн, харин 2026 он гэхэд 24 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй болох юм байна. Харин Бүгд Найрамдахчуудын санаачилсан хөтөлбөрийн дүнд улсын төсвөөс ирэх 10 жилийн хугацаанд 337 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой юм байна.

АНУ-ын Конгресс одоогоор Бүгд Найрамдахчуудын санаачилсан “Америкийн эмнэлгийн тусламжийн тухай” хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөлд заавал ч үгүй эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой гэсэн зүйл заалтыг хасчээ, мөн зарим нэг татварын хөнгөлөлт олгохоор тусгасан байна.

“Өвчтөнийг хамгаалж, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх” тухай хууль буюу олонд “Обама-кэйр” нэрээр танигдсан хуулийн төслийг 2010 онд Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонхийн суудлыг эзэмшиж байх үед баталсан. Тухайн үед Бүгд Найрамдах намын нэг ч гишүүн тухайн үед тус хуулийн төслийн төлөө санал өгөөгүй байна.

“Обама-кэйр” хуулийн дагуу Америкийн иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Хамрагдаагүй тохиолдолд жилд дунджаар 995 ам.долларын торгууль төлөхөөр тусгажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан