Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пак Гын Хе 3.21-нд мэдүүлэг өгнө

  М.Даваадулам 2017-03-15 1681

БНСУ-ын Прокурорын байгууллага экс Ерөнхийлөгч Пак Гын Хед албан ёсоор мөрдөн байцаалтад дуудсан мэдүүлэг хүргүүлжээ. Эхний мөрдөн байцаалт энэ сарын 21-нд буюу ирэх мягмар гарагт болох юм байна.

“Прокурорын байгууллагаас экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн албан ёсны бие төлөөлөгчөөр нь дамжуулан 3-р сарын 21-ний өглөө 09 цаг 30 минутад байцаалтад дуудсан мэдүүлэг хүргүүлсэн” гэж БНСУ-ын Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Пак Гын Хегийн бие төлөөлөгч мэдүүлгийг хүлээн авсан тухайгаа бичгээр хариу мэдэгдэж, мөрдөн байцаалтад хамтран ажиллах болно гэсэн Ерөнхийлөгчийн үгийг ч дайжээ.

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хег мөрдөн шалгах ажил эхэлсэн, энэ долоо хоногт эхний мөрдөн байцаалтад дуудаж болзошгүй тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрсөн. Чой Сүн Шилтэй холбоотой авлигын хэрэг, Samsung компанийн дэд Ерөнхийлөгч Ли Жэ Ёны хэрэг зэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авах юм байна.

Чой Сүн Шилийг Өмнөд Солонгосын томоохон компаниудаас 70 сая ам.доллар авч, улмаар тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр улс төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, нөлөө үзүүлсэн зэрэг 13 зүйл ангиар буруутгаж байгаа. Харин Samsung компанийн дэд Ерөнхийлөгч Ли Жэ Ёныг 37 сая ам.долларыг Чой Сүн Шилийн нэр дээрх төрийн бус байгууллагад шилжүүлсэн нь тогтоогдсон.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан