Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮБ: Сирийн 5.5 сая иргэн ундны усгүй хоцорсон

  М.Даваадулам 2017-03-15 703

Сирийн Засгийн газрын зэвсэгт хүчний агаараас явуулсан цэргийн ажиллагааны дүнд 5.5 сая иргэн ундны усгүй хоцорчээ. Тодруулбал, өнгөрсөн оны 12-р сард явуулсан агаарын цэргийн ажиллагааны үеэр нийслэл Дамаск хотын ундны усны эх үүсгүүрийг бөмбөгдсөн байна. Энэ тухай НҮБ ээлжит хүний эрхийн тайландаа онцолжээ.

НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдийн явуулсан судалгаагаар, өнгөрсөн оны 12-р сард явуулсан агаарын цэргийн ажиллагааны үеэр нийслэл хотын ундны усны эх үүсгүүр дээр хоёр ч удаа бөмбөг унасан байж болзошгүй. Иргэний дэд бүтцийн объект руу халдсан энэ хэрэг бол цэргийн гэмт хэрэгтэй адилтгах хэрэг гэж үзэж байна.

Тус тайланд түүнчлэн Сирийн агаарын зэвсэгт хүчин Идлиб хот дахь дунд сургуулийг өнгөрсөн оны 10-р сард бөмбөгдсөн гэжээ. Гэвч Дамаск энэ мэдээллийг эрс няцааж байна. Вади-Барада мөрний хөвөөн дэх ундны усны эх булгийг сөрөг хүчний босогчд бөмбөгдсөн гэж мэдээллээ.

Сирид иргэний дайн эхэлснээс хойш 6 жил өнгөрчээ. НҮБ жил бүр Сирийн иргэний дайны учруулж буй хор уршгийн талаарх тайлан бэлтгэдэг. Энэ жилийн тайланд дурдсанаар, өнгөрсөн 6 жилийн хугацаанд 320 мянган хүн зэвсэгт ажиллагааны улмаас амиа алджээ.

ЮНИСЕФ-ээс өмнө нь өгсөн мэдээллээр 2016 онд Сирийн 650 хүүхэд иргэний дайнд амиа алдсан байна. Энэ нь иргэний дайн эхэлснээс хойшхи хугацаан дахь дээд үзүүлэлт болсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан