Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Перу улс үерийн гамшгийг арилгахад $760 сая зарцуулна

  М.Даваадулам 2017-03-18 1711

Перу улс үерийн гамшгийг арилгахад 760 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэлээ. Латин Америкийн энэ улсад байгалийн онц үзэгдлийн улмаас 67 хүн амиа алдаж, 115,000 барилга, 117 гүүр, 1,000 гаруй км автозам сүйджээ. Сүүлийн арван жилд Перу улсыг дайрсан хамгийн хүчтэй, хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн онц үзэгдэл болсныг тус улсын Ерөнхийлөгч Педро Кучински тэмдэглэлээ.

“Үерийн гамшгийг арилгах зарлиг нийтлэгдсэн даруй маргаашнаас буюу бямба гарагаас гамшигт өртсөн бүс нутагт 2.5 тэрбум соль /ойролцоогоор 766 сая ам.доллар/ хуваарилна” гэж Лима хотноо хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Ерөнхийлөгч Педро Кучински мэдэгджээ.

Харин Перу улсын Засгийн газрын тэргүүн Фернандо Савала үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн нийслэл Лима хотын 16 тойрогт онц байдал зарлах тухай мэдэгдлээ.

“Өнөөдрийн байдлаар Перу улсын газар нутгийн тал хувьд буюу 760 бүсэд онц байдал зарлаад байна. Өнөөдөр /баасан гарагт/ Лима хотын 16 тойрогт онц байдал тогтооно” гэж Фернандо Савала хэлжээ.

Перу улсад нүүрлэсэн байгалийн онц үзэгдлийг сүүлийн арван жилд болсон хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн онц үзэгдэл болсныг Перу улсын эрх баригчид тэмдэглээд, үүнийг Номхон далайн “Эль Нино” цаг уурын үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна.

Globovision телевизийн мэдээлснээр, байгалийн онц үзэгдэл Перугийн 25 мужийн 20-ийг нь хамаарч, 70 гаруй хүн бэртэж, 11 хүн сураггүй болсонд тооцогдож байна. 60,000 орчим хүн орон гэргүй хоцорч, 546,000 хүн байгалийн онц үзэгдэлд ямар нэгэн байдлаар өртжээ.

Перугийн Засгийн газрын тогтоолоор үерийн гамшигтай холбогдуулан пүрэв гарагт нийслэл Лима хотын дунд сургуулиуд түр үүд хаалгаа барьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан