Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУХМ Э.Цэндбаатар бусдад зодуулж хүнд бэртжээ

  Б.Уянга 2017-03-20 2301

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө ОУХМ, Рио 2016 наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар нарын тамирчид бусдад зодуулж хүнд гэмтсэн гэх мэдээлэл байна.  Хэрэг гардаг өдөр буюу 18-ны шөнө  бэлтгэлийн байрнаасаа нууцаар оргон гарснаар ийм хэрэг болжээ. Бэлтгэлийн байрнаасаа оргож УБ паласын ойролцоох шөнийн клуб руу ирж бусадтай маргалдсан байна.  Маргалдсан тамирчид зугтаж байрны булан тойрсон ч өөдөөс нь машинтай залуус гарч ирж мөргөснөөр хүнд гэмтэл авсан гэх мэдээллийг боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн хэлж байна. Энэ хэрэг гарснаар Тайландад болох эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан ч Э.Цэндбаатар, Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нар явахаар болоод байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 19, 21 цагаас гарах "Цаг" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан