Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

17 настай охины хуруу 1 сая 900 мянгын үнэтэй

  Б.Төгсбаяр 2017-03-21 10978

Арван долоон настай охины хурууг тасалсан цагдаагийн ажилтан Э, Т нарт ял оноох шүүх хурал Эрүүгийн хэрэг давж заалдах шатны шүүх дээр яг одоо болж байна. Өмнөх шатны шүүхийн шийдвэрээр шүүгчдийн зүгээс цагдааг нэг сая 900 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Охин хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд БНСУ руу явж 30 гаруй сая төгрөгөөр эмчлүүлээд ирсэн байна. Энэ хэргийг үйлдсэн цагдаагийн алба хаагч Э, Т нар нь охины эмчилгээний мөнгийг төлөх боломжгүй гэж мэдүүлжээ. Хэргийг сануулбал 2016 оны арваннэгдүгээр сарын 13-ны оройн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо 50-р сургуулийн урд энэ хэрэг гарсан байна. Хохирогч Э нь 19 цагийн орчим 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 6191 /УНИ/ гранд марк2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөж, улмаар Хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ. Шүүгдэгч Э нь цагдаагийн 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашины эзэмшигч, ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай. Харин Т нь 6191 /УНИ/ улсын дугаартай марк2 маркийн автомашины эзэмшигч, БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер ажилтай юм байна. Хэрэг гарсны дараа хохирогч Э-гийн ээж охиноо ГССҮТ- рүү авч явах гэсэн боловч холбогдогч этгээд Т нь охиныг элдвээр загнан зандарсан байна. ГССҮТ-д ирсний дараа хохирогчийн эцэг эх, холбогдогч этгээд Э, Т нараас бичиг баримтаа өгөхийг шаардсан ч, Т нь өгөлгүй зугтаажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан