Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятад улс өөрийн анхны ачааны сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө

  Б.Оюун 2017-04-21 863

Хятад улс өөрийн анхны ачааны сансрын хөлөг болох “Тяньжоу-1” сансрын хөлгийг Хайнань мужид байрлах Вэньчан сансрын нислэгийн төвөөс амжилттай хөөргөлөө.  “Тяньжоу-1” ачааны хөлгийг “Чанжэн-7” пуужин зөөгч хөлгийн тусламжтай дэлхийн тойрог зам руу хөөргөсөн байна.

Хятадын сансрын олон дахин ашиглагдах ачааны хөлөг онгоц дэлхийн тойрог замд байгаа “Тяньгун-2” модультай 3 удаа холбогдох юм. Эхний удаад энэ сарын 22-нд буюу маргааш холбогдож, ирэх 6-р сард дахин холбогдохоор төлөвлөж байна. Хятадын сансрын мэргэжилтнүүд ачааны хөлгийг сансрын модультай холбох эхний хоёр ажиллагаа амжилттай болбол 3 дахь удаагийн холболтыг түргэсгэсэн хэлбэрээр явуулахаар төлөвлөж байна. Хятадын сансрын агентлагийн хөөргөсөн “Тяньжоу-1” ачааны хөлөг нь Тяньгун-2 модульд түлш аваачиж өгөх, цэнэглэх зорилгоор сансрын уудмыг зорьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан