Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

В.Путин юу гэв? Ялалтын баярын парадын үеэр хэлсэн онцлох ишлэлүүд ...

  М.Даваадулам 2017-05-09 10413
  • “Энэхүү аймшигт түрэмгийллийг нухчин дарсан түүхэн ялалтыг үеийн үед хүн төрөлхтөн баяр хөөртэй дурсан санаж, энэ ялалт амьдралын баяр хөөрийн охь нь байх болно. Энэхүү ялалтыг аугаа их үнэ цэнээр, нөхөж баршгүй гарз хохирлоор олж авсныг бид үрийн үрд санаж явах хэрэгтэй. Энэ дайн олон сая хүний алтан амийг авч одсон”
  • “Юун түрүүнд дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хагарлын улмаас энэ дайнаас урьдчилан сэргийлэх боломж үгүй байсан. Арьс өнгөөр ялгаварлан давамгайлах гэмт үзэл суртлын улмаас, нацистуудад бусад улс үндэстний амьдрал, хувь заяаг шийдэх эрх олгосноос хамгийн харгис, цус асгаруулсан дайн эхэлж, Европын бараг л бүх орныг хамарсан”
  • “Зөвлөлт холбоот улсад нацистууд хамгийн харгис цохилт өгсөн. Гэвч манай ард түмнийг сөхрүүлэх хүч байхгүй, байгаагүй, цаашид ч байхгүй”

  • “Хүндэт нөхөд өө, 5-р сарын 9-ний баярыг өнөөдөр улс даяар, айл бүр тэмдэглэж байна. Нэг ч айл, нэг ч өрхийг энэ дайн тойроогүй. Юуны түрүүнд бид ахмад дайчдаа хүндэтгэн, тэдэнд баярлаж талархаж байгаа илэрхийлж байна. Бид нулимсаа нуухгүй, бахархлын үгсээ ч залгихгүй. Учир нь эдгээр нь хүндэтгэл, талархлаар хөглөгдсөн бидний чин зүрхний гүнээс гарч буй юм”
  • “Эх орныхоо төлөө амь биеэ өгсөн цэрэг дайчдаа хүндэтгэж байна. Тэдэнд хандаж, та бүгд бидний өмнөөс ичих хэрэггүй гэж хэлмээр байна. Орос гүрний цэрэг дайчид өнөөдөр ч, бүх цаг үед ч эр зориг, баатарлаг зан чанараараа эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж ирсэн юм”
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан