Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгост 5-р сарын 9-нд явагдсан ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд “Тобуро” ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэ Ин ялалт байгуулжээ

  Б.Оюун 2017-05-10 1983

Өмнөд Солонгост 5-р сарын 9-нд явагдсан ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд “Тобуро” ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэ Ин ялалт байгуулжээ. Сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байгаа ч тэрээр бусад нэр дэвшигчдээс илүү саналтай байгаа юм.

Экзит поллын дүн байдлаар Мун Жэ Ин сонгогчдын 44,4%-ийн санал авсан дүнтэй байгаа бол түүний хамгийн ойрын өрсөлдөгч консерватив намын нэр дэвшигч Хон Жун Пхе 23,3%-ийн санал авсан дүнтэй байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн их магадлалтай байгаа Мун Жэ Ин нь бусад нэр дэвшигчдээс ялгаатай нь Умард Солонгосын талтай цөмийн асуудлыг яриа хэлэлцээрийн замаар, эв зүйгээр шийдвэрлэх үзэл баримтлалтай юм. Түүнчлэн тэрээр улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болж байгаа Өмнөд Солонгосын томоохон гэр бүлийн бизнесийн салбарыг шинэчлэх бодлого баримтална гэж мэдэгдэж байжээ. Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны 12-р сарын 20-нд болох ёстой байсан ч ерөнхийлөгч Пак Гын Хе бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож чадалгүй хугацаанаасаа өмнө төрийн эрхээс буусан учраас энэ улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлан явуулсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан