Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн 74 орон хакерын халдлагад өртөв

  М.Даваадулам 2017-05-13 1359

5-р сарын 12-ны баасан гарагт дэлхийн 74 орон, 45,000 компьютер хамарсан томоохон хакерын халдлага гарлаа. Компьютерын мэдээлэл түгжиж, мөнгө нэхэх зарчмаар ажилладаг вирус дэлхий даяар тараажээ. Вирусны эсрэг программ хангамжийн “Касперскийн лаборатори” компани энэ мэдээллийг баталлаа. Чухам юу болсон? Хэрхэн тус вирусээс хамгаалах талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Юу болов?

“Касперскийн лаборатори” компанийн тогтоосноор 45,000 компьютер халдлагын халдлагад өртжээ. Тэдгээрт WannaCry (Wanna Decryptor) вирус тархсан байна.

Нийт дэлхийн 74 оронд кибер халдлага бүртгэгджээ.

Тухайн компьютерын мэдээллийг түгжиж, 600 ам.долларын нэхэмжилсэн байна. Тус мөнгийг Bitcoin гэх цахим валютаар төлөхийг шаарджээ.

Испани, Их Британи улс халдлагад хамгийн ихээр өртсөн байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн систем, Испанийн харилцаа холбооны Telefonica компани, Сан-Паулу мужийн шүүх зэрэг байгууллага хакерын халдлагын бай болжээ.

Британий ерөнхий сайд Тереза Мэй эмнэлгүүд нь өвчтөний мэдээллээ барьцаалуулсныг баталсан юм. Үүний улмаас эмчилгээ явуулж чадахгүйд хүрч, зарим өвчтөнөө бусад эмнэлгүүдэд шилжүүлж байгаа гэнэ. Мөн ОХУ-ын дотоод хэргийн яамны 1,000 орчим компьютер халдлагад өртсөнийг албаныхан мэдээлжээ.

Оросын үүрэн харилцаа холбооны “Мегафон” компани ч өртсөн байна. Мөн ОХУ-ын ДХЯ халдлагад өртсөн мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хоёрдугаар сард гарч байсан вирусны шинэчилсэн хувилбар өчигдөр таржээ. Вирус нь компьютер дээрх файлуудыг “.WNCRY” өргөтгөлтэй болгон цоожилдог. Компьютерийн дэлгэцэнд (wallpaper) мөнгө нэхсэн мэдээлэл гаргаж, тоолуур ажиллуулж эхэлдэг байна. Зарим мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд уг вирусыг АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн (NSA) ашигладаг байсан системийн цоорхой дээр үндэслэж бий болсон гэжээ.

Өнгөрсөн оноос эхлэн хакерууд Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийг тагнаж, чагнадаг арга хэрэгслүүдийг олон нийтэд ил болгож эхэлсэн юм.

Microsoft компани Windows үйлдлийн системээ шинэчилж, вирусээс хамгаалах үнэгүй антивирусын системээ ч шинэчилжээ.

Хэрхэн болов?

Урьдчилсан шалгалт судалгаагаар Microsoft Security Bulletin MS17-010 сүлжээний эмзэг байдлаар далимдуулан дамжсан гэж үзэж байна.

Дараа нь тус системд нэмэлт вирус бүхий хавсралт сууж, компьютерыг захирах эрхийг эзэмшжээ.

Ингэснээр хакерууд вирусын программаа ажиллуулж эхэлсэн байна.

“Касперскийн лаборатори” энэ удаагийн вирусыг “MEM:Trojan.Win64.EquationDrug.gen” гэж тайлаад байна.

Хэрхэн хамгаалах вэ?

Microsoft компаниас гаргасан вирусын эсрэг программ суулгаж, сүлжээний эмзэг байдлыг зогсоох.

Сүлжээний бүх л зангилаанд вирусээс хамгаалах систем ажиллагаанд орсон эсэхийг шалгаж, ажиллуулах.

Энэ халдлагад өртөхгүй байх арга нь Windows системийнхээ шинэчлэлийг (update) байнга хийж байх явдал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан