Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Telegraph: Халдлага үйлдсэн Shadow Brokers бүлэглэл ОХУ-тай холбоотой байж болзошгүй

  М.Даваадулам 2017-05-13 2763

Дэлхий даяар, тэр дундаа Ази, Европын орнуудад баасан гарагт үйлдсэн хакерын халдлагын ард ОХУ байж болзошгүй тухай Лондон мэдээллээ. Террористууд болон дайсагнасан улс орнуудын ашиглаж буй компьютерын сүлжээнд нэвтрэх зориулалттай Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн боловсруулсан программ хангамжийг Shadow Brokers нэртэй бүлэглэл хулгайлсан. Энэ бүлэглэл Москватай холбоотой байж болзошгүй гэж Английн Daily Telegraph сонинд нийтэлсэн байна.

Гэхдээ тус мэдээллийг батлах ямарваа мэдээлэл, баримт нотолгоо дэлгэсэнгүй. Харин АНУ Сирийн эсрэг агаарын цохилт өгсөнтэй холбогдуулан “өс хонзонгийн” сэдэлтэй тус кибер халдлагыг үйлдсэн байж болзошгүй гэж мэдээлжээ.

Daily Telegraph сонинд нийтэлснээр Shadow Brokers гэх хакерын бүлэглэл 4-р сарын 14-ны өдөр вирусыг нэгэн вэбсайтад байрлуулжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сири улсад пуужингийн цохилт өгсний дараа долоо хоногт болсон байна. Тиймээс энэ цаг хугацааг тооцож үзвэл, Shadow Brokers бүлэглэл ОХУ-ын Засгийн газартай холбоотой байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан