Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Венесуэлд тэтгэврийн хөгшчүүл жагсав

  М.Даваадулам 2017-05-13 951

Венесуэлд үргэлжилж байгаа сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлсээр. Энэ удаад тэтгэврийн насны хөгшчүүл нэгджээ. Нийслэл Каракас болон бусад томоохон хотуудад баасан гарагт болсон жагсаалд тэтгэврийн насны хэдэн мянган хүн оролцсон байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд тэдний эсрэг нулимс асгаруулагч зэргийг хэрэглэжээ.

Венесуэлд үргэлжилж байгаа эдийн засгийн хямралд энэ улсын тэтгэврийн насны хүн ам ихээр зүдэрч байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээ тааруу зэргээс үүдэн тэтгэврийн насны иргэд шаардлагатай эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа юм.

Протесты в Венесуэле

Хөгшчүүл бөөндөө жагсаж, Венесуэлийн Цагдаагийн газрын барилгын өмнө цуглаж, тэтгэврийнхэнтэй зүй бус, харгис хандаж байгааг нь шүүмжлээд, ахмад үеэ хүндлэхийг уриалжээ.

Протесты в Венесуэле

Венесуэлд эсэргүүцлийн жагсаал дэгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 40 хүн амиа алджээ. Ерөнхийлөгч Николас Мадуро одоогийн Парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарлаж, улмаар үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, өөрийн эрх мэдлээ тэлэх зорилго агуулж байгаа юм. Парламент тараах Мадурогийн шийдвэрийг ард иргэд эсэргүүцэж, ийнхүү гудамж талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлж байна.

Протесты в Венесуэле

Венесуэлд эдийн засгийн байдал мөн хүнд байгаа. Үүнийг дагаад хөл хүнд эмэгтэйчүүд, нярайн дунд нас баралт ихэсчээ. Мөн эм тарианы хомсдлыг дагаад хумхаа, сахуу зэрэг өвчний дэгдэлт нэмэгджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан