Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эбола дахин дэгдэв

  М.Даваадулам 2017-05-13 1128

Эболагийн халдвар дахин бүртгэгдлээ. Ардчилсан Конго улсад халдвар гарсан байна. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар 9 хүн халдвар авснаас гурван хүн нас баржээ.

ДЭМБ Эболагийн шинэ дэгдэлтийн талаар баасан гарагт мэдээлсэн юм. Энэ оны 4-р сарын 22-ноос хойшхи хугацаанд Африк тивд, тэр дундаа Ардчилсан Конго улсад Эболагийн 9 тохиолдол бүртгэгджээ. 3 хүн нас барсан, бусад 6 хүн эмнэлэгт эмчийн хяналтад байгаа гэнэ.

Халдвар тархсан сууринд ДЭМБ-ын мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. Хамгийн сүүлд 2014 онд буюу гурван жилийн өмнө Африкийн энэ улсад Эболагийн вирус бүртгэгдэж, 10 хүн амиа алджээ.

2014-2016 онуудад Баруун Африкт 28.6 мянган хүн Эболагийн халдвар авч, 11.3 мянган хүн нас баржээ. Гвиней, Сьерра-Леон, Либери гэсэн гурван улсад  халдвар хамгийн ихээр тархсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан