Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сирийн Алеппо хотод 30 цэрэг нэгэн зэрэг хуримлав

  М.Даваадулам 2017-05-13 4399

Саяхан л зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байсан Сирийн Алеппо хотод цэргүүд хуримлалаа. Энд нэгэн цэрэг цэргийн 30 алба хаагч хуримаа хийсэн байна. Шинэхэн хосууд хэдхэн сарын өмнө зэвсэгт мөргөлдөөн болж байсан хотын түүхэн дурсгалт газруудаар зочилжээ.

Шинэхэн хуримлагсдын цувааг цагдаагийн машин ахалж, цуваа хотын түүхэн дурсгалт газруудаар өнгөрсөн байна. Энэ үеэр цуваа өнгөрсөн дүүргүүдийн аюулгүй байдлыг хангажээ. Сирийн Алеппо хотыг зэвсэгт босогчдоос чөлөөлөх ажиллагаа бүрэн дууссаныг оны өмнө 12-р сарын 23-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зарласан.

“Улс оронд маань амьдрал үргэлжилж байгааг харуулахыг хүссэн. Гэхдээ бид өнөөдөр цэргийн хувцастайгаа байна. Шаардлага гарвал бид шууд байлдааны шугам руу явна. Харин Сирид дайн дууссаны дараа баярын хослол өмсөх болно” гэж эдгээр цэргүүд ярьж байна. Зарим алба хаагч хуримын ёслолд шууд байлдааны шугамнаас иржээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан