Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НАСА ТЭНГЭРТ ХИЙМЭЛ ҮҮЛ БИЙ БОЛГОХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ ЯВУУЛЖЭЭ

  Б.Оюун 2017-06-30 1591

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг тэнгэрт хиймэл үүл бий болгох зорилгоор нэгэн туршилт явуулсан нь амжилттай болжээ. НАСА-ийн хөөргөсөн пуужингийн тусламжтай Делавэр мужийн тэнгэрт хөх ногоон өнгийн туяатай хиймэл үүл бий болгосон байна.

НАСА агентлаг хиймэл үүл бий болгох зориулалт бүхий пуужингийн туршилтаа амжилттай явуулжээ. Энэхүү туршилтыг өмнө нь хэд хэдэн явуулсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан амжилтад хүрч чадаагүй байсан юм. Пуужинг хөөргөх үед хүчтэй салхитай, эсвэл бороотой байснаас хугацааг нь хойшлуулж, өнгөрсөн шөнө туршилт амжилттай явагджээ. Делавэр мужийн дээгүүрх тэнгэрт хөх ногоон өнгийн хиймэл үүл бий болж, энэхүү өвөрмөц дүр зургийг олон хүн дурандаа буулгажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан