Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АФРИКТ ДРОНД ЗОРИУЛСАН АНХНЫ АГААРЫН ШУГАМ НЭЭЖЭЭ

  Б.Оюун 2017-06-30 1174

Африкийн Малави улсад НҮБ-ын Хүүхдийн сан болох ЮНИСЕФ-тэй хамтран хэрэгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд анхны жолоочгүй нисдэг төхөөрөмж буюу дронд зориулсан нислэгийн төв байгуулжээ.

 Малавигийн төвд нисдэг дронд зориулсан тусгай аэродром байгуулжээ. Эндээс Малавигийн алслагдмал дүүргүүд рүү дрон ашиглан эм тариа хүргэх, мөн интернэтийн сүлжээ тараах зэргийг гүйцэтгэх юм. Дрон хөөргөх зориулалттай нислэгийн төвд орон нутгийн их сургуулийн ажилтнууд, мөн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс л нэвтрэх эрхтэй гэнэ. Дроны нислэгийн талбайг ирэх 2018 оныг хүртэл ажиллуулах юм. Өнгөрсөн жил Руанда улсад алслагдсан дүүргүүдэд эм тариаг нисдэг дрон ашиглан хүргэх туршилт явуулсан нь амжилттай байжээ.    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан