Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ПАРИС, ЛОС АНЖЕЛЕС ХОТУУД 2024, 2028 ОНУУДАД ЗУНЫ ОЛИМПИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛНА

  Б.Оюун 2017-07-12 1789

ОУОХ ирэх 2024 болон 2028 онуудад болох Зуны Олимпийн наадмуудыг зохион байгуулах хотуудыг нэрлэжээ. Францын нийслэл Парис хот, АНУ-ын Лос Анжелес хотуудыг ОУОХ дараагийн Олимпийн наадмуудыг зохион явуулах хотоор нэрлэсэн ч эдгээр хоёр хотын чухам аль нь эхний олимпийг хүлээн авахыг ирэх 9-р сард тодорхой болгох юм.

 2024 болон 2028 онуудад болох Зуны Олимпийн наадмуудыг зохион байгуулах эрхийн төлөө түүнчлэн Германы Гамбург хот, Румыны нийслэл Будапешт болон Италийн нийслэл Ром хотууд нэр дэвшин өрсөлдсөн ч сүүлийн шатны санал хураалтаар Парис, Лос Анжелес хотууд шалгаран үлджээ. Одоо эдгээр хоёр хот хоорондоо аль хот Олимпийн наадмыг эхэлж зохион байгуулахаа тохиролцох ёстой юм. Энэ асуудлыг ирэх 9-р сарын 13-нд Португалийн Лима хотноо болох ОУОХ-ны 131 дэх удаагийн чуулганаар эцэслэн шийдвэрлэх гэнэ.

Парис, Лос Анжелес хотууд нь хоёул Олимпийн наадмыг өмнө нь хоёр удаа зохион байгуулж байсан туршлагатай хотууд юм. Парис хо 1900 болон 1920 онд хүн төрөлхтөний спортын их наадмыг зохион байгуулж байсан бол Лос Анжелес хот 1932 болон 1984 онд Зуны Олимпийн наадмыг тус тус зохион явуулж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан