Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОНАЛЬД ТРАМП ЖУНИОР ОХУ-ТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН УУ?

  Б.Оюун 2017-07-12 2807

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү нь болох Дональд Трамп жуниор буюу бага Трамп шуугиан тарьсан баримт олон нийтэд ил дэлгэж, хэвлэл мэдээллийнхэний хараанд өртжээ. Бага Трамп интернэт дэх өөрийн хуудсан дээрээ Оросын талтай хамааралтай асуудлаар хэлэлцэж байгаа мессенжерийн харилцан яриагаа ил тавьсан байна. Энэхүү мессежиндээ бага Трамп өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны талаарх мэдээ баримтыг Оросын талаас авах хүсэлтэй байснаа илэрхийлсэн байжээ.

Бага Трампын интернэт дэх хуудсан дээрээ тавьсан электрон харилцан ярианы талаарх баримтыг АНУ-ын ХМТ болон конгрессын танхим зохих журмын дагуу нягтлан шалгаж эхлээд байна. Ийнхүү шалгаснаар ОХУ, Америкт явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд үнэхээр хөндлөнгөөс оролцсон, нөлөөлөхийг завдсан эсэхийг нягтлан шалгах юм. Түүнчлэн Трампын багийнхан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Кремльтэй ямар нэгэн харилцаатай байсан эсэхийг, мөн сонгуулийн үйл явцад сөргөөр нөлөөлөх мэдээ баримт сэлтийг дамжуулан авсан эсэхийг тогтоохоор зорьж байна.

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн хүү болох бага Трамп өөрийн твиттер хуудсан дээрээ шуугиан тарьсан харилцан ярианы зургийг байршуулжээ.

Роб Голдстоун гэх хүн нь Английн улс төрийн пиар мэргэжилтэн юм байна. Дональд Трамп Жуниорын олон нийтэд дэлгэсэн баримтаас үзэхэд Роб Голдстоун нь бага Трампад Эмин Агаларовын хүсэлтээр Хиллари Клинтоны Оростой холбоотой баримтын талаар анх хэлж ярьсан болж таарч байна. Эмин Агаларов нь Оросын Крокус Групп компанийн тэргүүн, нэртэй бизнесмэн Арас Агаларовын хүү нь юм.

Түүнчлэн Роб Голдстоуны өнгөрсөн оны 6-р сарын 3-нд бичсэн захидалд Оросын нэгэн прокурор Арас Агаларовтай уулзаж, түүнд шуугиан тарихуйц мэдээлэл байгаа талаар дамжуулсан талаар бичсэн байжээ. Голдстоунаас ирсэн электрон шууданд түүнчлэн “ОХУ-Клинтон тухай мэдээлэл” гэсэн сэдэвтэй байжээ. Түүнчлэн Голдстоун захидалдаа “энэ нь Оросын эрх баригчдаас Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад үзүүлэх дэмжлэг” мэтээр бичсэн байжээ. Үүний хариуд бага Трамп “бидэнд цаг хугацаа байгаа бололтой. Хэрвээ энэ бүхэн миний бодож байгаа зүйл мөн бол бидэнд хэрэг болох л юм” гэж бичсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан