Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Контейнер ачиж явсан машины тормоз ажиллагаагүй болсноос осол гарсан байж болзошгүй гэв

  Г.Бадамлянхуа 2017-07-16 14416

40  тонн контейнер ачиж явсан ачааны машин гэрлэн дохионы уулзвар дээр зогсож байсан машиныг мөргөсөн осол Баянхошуу орчимд гарсан. Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодрууллаа. Осол Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны тойргийн уулзвар дээр болсон байна. Контейнерт дарагдсан машинаас бага насны хоёр хүүхэд, нэг насанд хүрсэн хүн гэмтсэн байна.  Одоогоор “Гэмтэл, согого судлалын үндэсний төв”-д хүргэгдэн, эмчлүүлж байгаа юм байна. Ослын шалтгааныг замын цагдаагийн бие бүрэлдэхүүн тодруулахаар хэмжилт хийн ажиллаж байгаа гэв. Урьдчилсан байдлаар ачааны машины тормоз ажиллагаагүй болсноос осол гарсан байж болзошгүй байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүйг албаныхан хэлж байна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан