Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп Путинд талархав

  М.Даваадулам 2017-08-11 2552

Москва өөрийн улс дахь Америкийн дипломатчдын тоог “цөөлөх” шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл энэ шийдвэрийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийлээ. Цагаан ордны тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд харин ч талархаж байгаагаа илэрхийлжээ.

17 хоногийн амралт эдэлж байгаа Доналд Трамп Ерөнхийлөгч пүрэв гарагт Нью-Жерси мужид сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн юм. “АНУ-ын төсөв хөрөнгийг хэмнэх шийдвэр гаргасан Оросын удирдагчид талархаж байгаагаа илэрхийлье” гэж Доналд Трамп хэлжээ.

2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын штабынхан болон Орос холбоо сүлбээтэй байж, сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх мэдээллийн мөрөөр АНУ-ын холбогдох албаны хүмүүс мөрдөн шалгалт явуулж байгаа. Харин Оросын тал болон Д.Трамп энэ мэдээллийг няцаасаар байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ Москвагийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авсны хариуд В.Путин Орос дахь АНУ-ын дипломатчдын тоог 9 дүгээр сарын 1 гэхэд АНУ дахь Оросын дипломатчдын тоотой адил тэнцүү буюу 455 болгохын тулд 755-аар цөөрүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт АНУ-ын Гадаад хэргийн яам буюу Төрийн департамент харамсаж байгаагаа илэрхийлээд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан