Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сан-Франциско дахь ОХУ-ын Консулын барилгын камин зуухны утааг гал гарсантай “андуурчээ”

  М.Даваадулам 2017-09-02 1443

АНУ, ОХУ-ыг тойрсон дипломат маргаан үргэлжилсээр... АНУ-ын Сан-Франциско хот дахь ОХУ-ын Консулын газрын барилгад гал гарсан дуудлагын дагуу гал сөнөөгчид очсон ч, тэднийг дотогш нэвтрүүлээгүй байна. Учир нь барилга доторх камин зуухыг галласнаар, гадагш утаа гарсан гэсэн тайлбар өгчээ. Харин гадаа цельсийн +38 хэмийн халуун байхад камин зуух галлах шаардлага байхгүй л болов уу гэж Америкийн тал хардаж байна.

Хэрэг явдал баасан гарагт болсон байна. Дипломат төлөөлөгчийн газраас утаа гарч байна гэсэн дуудлагын дагуу Сан-Франциско хотын гал сөнөөх алба очжээ. Тэгвэл гал сөнөөгчдийг дотогш нэвтрүүлэхээс татгалзсан тухай Сан-Франциско хотын Гал сөнөөх албаны хэвлэлийн төлөөлөгч Минди Таламаж мэдэгдлээ.

Барилгаас гарч ирсэн хүмүүс Associated Press агентлагт камин зуух галласан гэсэн тайлбар өгсөн байна.

Тэгвэл “Тэд камин зууханд ямар нэгэн зүйл шатаасан” гэж хатагтай Таламаж үзэж байна. Учир нь гадаа цельсийн +38 хэмийн халуу шатаж байхад, камин зуух галлах шаардлага байхгүй гэж учирлалаа.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова нөхцөл байдалд Facebook хуудсаараа дамжуулан дүгнэлт хийжээ. Энэ бол ээлжит “хошин шог” гэж тэрээр тодорхойлж байна.

АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн дагуу ОХУ-ын дипломат төлөөлөгчид хоёр хоногийн дотор тус барилгыг орхин гарах шаардлагатай болсон. Тэгвэл энэ хугацаа дуусаагүй байхад, дипломат халдашгүй эрхтэй барилгад Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийхийг оролдож, эцэст нь гал гарсан зэргээр гал сөнөөгчдийг дотогш оруулахыг завдаж байна. Энэ бол “Та нар тэнд юу хийж байна вэ?” нэртэй ээлжит хошин үзүүлбэр гэж хатагтай Захарова тодорхойллоо.

“Барилгыг битүүмжлэх ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд цонхнуудыг хаах, хөшиг буулгах, гэрэл унтраах, хаалга түгжих, хог хаях, халаах хэрэгслийг салгах зэрэг олон ажил хийгдэх нь зүйн хэрэг. Америкийн эрх баригчид болон мэдээллийн хэрэгслүүдийн кампанит ажлыг ажиглахад ч ичмээр байна. Мэдээж, Америкт болсон хойно, хожим бүх зүйл ил болно. Их ажлын хажуугаар Оросын дипломатчид барилгыг битүүмжлэх ажил хийж байна. Гэхдээ барилгыг ч бус, Орос-Америкийн харилцааг битүүмжилж байгаа юм. Сайн цаг ирэх хүртэл битүүмжилж байна” гэж хатагтай Мария Захарова Facebook хуудсандаа бичжээ.

 

Сейчас в Сан-Франциско начинается очередной цирк - новый виток травли под названием "А что это вы там делаете?". Дав 2 ...

Posted by Maria Zakharova on Friday, September 1, 2017

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан