Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСУ цөмийн дэлбэрэлт болсон тохиолдолд хэрхэх тухай зөвлөмж гаргажээ

  Б.Уянга 2017-09-06 4726

Маш хэрэгтэй мэдээлэл тул хуулан тавьлаа.
Хойд Солонгос улс нь 9 сарын 3-нд 6 дахь удаагийн цөмийн туршилт хийж, өчигдөр гэхэд цөмийн туршилтын үр нөлөөгөөр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 5,7 баллын хиймэл газар хөдлөлт мэдэгдсэн, мөн өнгөрсөн 7 хоногт алсын тусгалтай пуужин туршсан зэрэг Солонгосын хойгт байдал хурцдаж байгаатай холбоотойгоор БНСУ-ын Захиргаа, аюулгүй байдлын яамнаас нийт ард иргэддээ цөмийн дэлбэрэлт болох тохиолдолд хэрхэх тухай зөвлөмжийг гаргасан байна.

Манай улсын нийт иргэдийн 1,2% болох 40,000 орчим иргэн тус улсад оршин сууж байгаа учир мэдэхэд илүүдэхгүй болов уу хэмээн Жунан илбу сонин, интернэт сайтад саяхан гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. Цааш нь сайн share лэн түгээж өөрийн орны иргэдээ болзошгүй аюулаас хамгаалах бэлтгэлтэй байцгаая.

Цөмийн довтолгоо болвол хамгийн түрүүнд маш яаралтай метроны буудал, тунел, байрны хонгил, агуй зэрэг аль болох доошоо газрууд руу зугтаж орох хэрэгтэй. Хэрвээ ойр орчинд тийм газар байхгүй бол ус сувгийн хоолой, суваг шуудуу эсвэл хөндий зэрэг ойролцоо байгаа газар руу яаралтай зугтаж очих шаардлагатай.

Цөмийн бөмбөг дэлбэрэхэд маш их хэмжээний энергийг ялгаруулах бөгөөд тэрхүү халуун нь цацраг идэвхижилээр 30%, шуургаар 55%, цацрагт туягаар 15% тус тус дамжигдан гарах тул үүнээс сэргийлэх арга нь газар доорхи байгууламжинд орж нуугдах л арга байгаа юм.

Иргэд та бүхэн гар утасны Play store аппликешнээс "안전디딤돌" хэмээх аппликешныг татан авч суулгаад ойр хавьд чинь зугтан орж болох ямар газар байгааг урьдчилан мэдэж авч болох юм байна.

Агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх түгшүүрийн дохио хангинахад 5 минутын дотор хамгийн ойрхон газар доорхи метроны буудал, газар доорхи машины зогсоол, байрны хонгил зэрэг руу орох хэрэгтэй. Хэрвээ 5 минутын дээрхи газрууд руу орж амжихааргүй байвал гэртээ байсан нь арай аюулгүй. Пуужингаар харвах тохиолдолд энгийн пуужингаар харваж байна уу цөмийн пуужингаар харваж байна уу гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй тул аль болох газар доорхи байгууламж руу зугтаж орох нь зүйтэй.

Цөмийн бөмбөг дэлбэрвэл доошоо тонгойн сууж, амаа ангайгаад, нүд болон чихээ гараараа таглан сууна. Бөмбөг дэлбэрсний дараа цацрагийн туяа болон цацраг идэвхит бодисоос сэргийлэхийн тулд бетонон барилга юмуу газар доорхи хонгил, метроны буудлын гүн руу юуны түрүүнд орох хэрэгтэй. Агаарын довтолгоо зогсож чимээгүй болох үед радио нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж Засгийн газраас өгөх чиглэл, зааварчилгааны дагуу хөдөлнө. Болж өгвөл хөршүүд болон гэр бүлийхэнтэйгээ хамт байх нь айдсыг багасгах аргын нэг юм.

Цөмийн довтолгооны дараа цацраг туяа, цацрагийн бодисоос дайжих нь маш чухал асуудал юм. Аюулгүй байранд очсоны дараа Засгийн газрын "Цацраг бодис дуусгавар болох тухай нэвтрүүлэг"-ийг хүлээх хэрэгтэй. Цацраг идэвхит бодисын хорын байдал алга болохдоо 7 цаг өнгөрсний дараа 1/10, 7x7 цаг буюу 49 цаг (2 өдөр орчим) өнгөрсний дараа 1/100, 7x7x7 буюу 343 цаг (2 долоо хоног орчим) өнгөрсний дараа 1/1000 хэмжээгээр саарч алга болно. Иймээс зугтан орох оромжинд дор хаяж 2 долоо хоногийн турш идэж уух хүнсийг бэлдэж байрлуулсан байх шаардлагатай.

Орчуулсан, Күүкминий Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн докторант Ц.Өнөрзаяа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан