Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пхеньян Японы Хоккайдо арлын дээгүүр дахин пуужин харважээ

  Б.Оюун 2017-09-15 1958

Хойд Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгисийн зүг дахин пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгос болон Японы засгийн газраас албан ёсоор мэдээлсэн байна. Умардын зүгээс харвасан пуужин Японы хойд нутгаар дайрч өнгөрөн далайн уснаа тусчээ.

Хойд Солонгосын талын харвасан ээлжит пуужин 770 км-ийн өндөрт гарч, нийтдээ 3,700 км газар нутаг туулсан талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлж байна. Умардын зүгээс харвасан пуужин Японы агаарын хилээр нэвтэрч, Хоккайдо арлын дээгүүр нисч, Номхон далайн уснаа туссан байна. Өнгөрсөн сард Хойд Солонгосын талын харвасан пуужин мөн л Японы нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч, Токио Пхеньяны пуужингийн туршилтыг эрс эсэргүүцэж, улс орных нь аюулгүй байдалд заналхийлсэнд буруутгасан юм. 

Хойд Солонгосын тал олон улсын хориг саадыг үл харгалзан ээлжит пуужингийн туршилтаа явуулсныг Японы эрх баригчид энэ удаад ч мөн эрс эсэргүүцэж байна. Японы засгийн газрын шадар сайд Йошихиде Сугагийн мэдээлснээр Пхеньяны талаас харвасан пуужин японы хойд хэсгийн Хоккайдо арлын дээгүүр нисч өнгөрсөн гэж байгаа ч ямар ч пуужингийн ул мөр энэ бүсээс илрээгүйг тэмдэглэн хэлжээ. Түүнчлэн Сугагийн мэдээлснээр Японы эрх баригчид ард иргэдээ пуужингийн туршилтын талаар сануулж, аюулын дохио өгч, иргэд аюулгүйн үүднээс нуувчид орсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан