Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нью-Йоркчууд Олон улсын энхтайвны өдрийг тэмдэглэлээ

  М.Даваадулам 2017-09-16 996

Нью-Йоркчууд Олон улсын энхтайвны өдрийг тэмдэглэлээ. Уламжлал ёсоор Энхтайвны хонх дуугаргаж, дэлхий даяар дайтаж буй хүмүүсийг зэвсгээ хаяж, галаа зогсоохыг уриалсан юм. Зэвсэгт мөргөлдөөн, мөрдлөгийн улмаас орон гэрээ орхисон 65 сая цагаач, дүрвэгчид энэ жилийн ёслолын ажиллагааг зориулжээ.

Арга хэмжээнд НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш нэгдэж, өдөр ирэх тутам хахин хавчигдаж байгаа дүрвэгсэдтэй үргэлжид сэтгэл зүрхээрээ хамтдаа гэдгийг илэрхийлэн харуулахыг уриалжээ. Мөн НҮБ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа дүрвэгсдийг дэмжих “Хамтдаа” нэртэй аянд ч олон нийтийн анхаарлыг хандуулсан байна.

“Цагаачлалын эдийн засагт үзүүлэх эерэг үр нөлөөг дахин хамтдаа ярилцах нь зүйтэй. Бид бие биедээ хүнд үед тусламж үзүүлснээр, бидэнд ч эргээд сайн зүйл тохиолдож, нийтийн аюулгүй байдал ч бэхжих болно” гэдгийг ноён Антони Гуттериш тэмдэглэжээ.

Арга хэмжээнд мөн Энхтайвны элч Жей Гудалл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 1-р орлогч Амина Мохаммед, НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга Мирослав Лайчак нар ч нэгдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан