Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ким Чен Ун: БНАСАУ-ын эцсийн зорилго бол зэвсэглэлээр АНУ-ыг “илүүрхэх”

  М.Даваадулам 2017-09-16 3162

БНАСАУ цэрэг, зэвсэглэлийн хүчээр АНУ-аас илүүд гарах нь Пхеньяны эцсийн зорилго. Өчигдөр явуулсан ээлжит пуужингийн туршилтын талаар Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ийнхүү мэдэгдлээ.

Тиймээс БНАСАУ-ын инженер, эрдэмтэд цаашид дотоодын пуужингийн салбарыг хүчирхэг болгохын тулд ажиллаж байгаа, ажиллах ч болно гэдгийг тэмдэглэжээ.

БНАСАУ өчигдөр “Хвасон-12” загварын пуужин хөөргөн туршсан. Туршилтыг удирдагч Ким Чен Ун биечлэн удирдан явуулжээ. Пуужин Номхон далайн зүгт, Японы Хоккайдо арлын дээгүүр нисч өнгөрөн, далайн уснаа унасан байна.

Пуужин урьдчилан тогтоосон чиглэлийн дагуу хөөрч, тогтсон байндаа туссан гэж Умард Солонгосын Төв телевиз дамжууллаа. Туршилтын дүнд Умард Солонгосын дундын болон алсын зайн тусгалтай стратегийн зориулалт бүхий баллистик пуужингийн байлдааны бэлэн байдлыг давхар шалгасныг удирдагч Ким Чен Ун тэмдэглэжээ.

Олон арван жилийн туршид НҮБ-ын хориг доор байгаа ч дотоодын пуужингийн нөөц бололцоог нэмэгдүүлэн, пуужин болон цөмийн зэвсгийн салбарыг хөгжүүлж чадсаныг ч Умард Солонгосын удирдагч онцолжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан