Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иракийн Курдистан өөртөө засах муж тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулна

  М.Даваадулам 2017-09-16 644

Иракийн Курдистан өөртөө засах муж тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар боллоо. Иракийн Курдистаны Парламентын холбогдох шийдвэрийг баасан гарагийн хуралдаанаараа дэмжин баталсан байна.

Иракийн Курдистаны Парламент үйл ажиллагаагаа хоёр долоо хоногийн турш зогсоогоод байсан. Хагас сарын завсарлагын дараа өчигдөр дахин хуралдлаа. Өөртөө засах орны тусгаар тогтнолын асуудлаарх санал асуулга явуулах эсэхийг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Ирак улсаас тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулгыг энэ сарын 25-ны өдөр явуулахаар Иракийн Курдистаны өөртөө засах мужийн Парламент шийдвэрлэжээ. Харин Иракийн эрх баригчид санал асуулгыг хууль бус гэж үзэж байна. Иракийн Парламент өмнө нь Курдистаны тусгаар тогтнолын бүх ард түмний санал асуулгын эсрэг санал хураагаад байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан